Цэс Close

Н.Учрал: Тайван жагсах зөвшөөрлийг Засаг дарга олгодог тогтолцоо байж болохгүй

УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийг бүхэлд нь хасах зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулахаа өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр, "Монгол Улсын Үндсэн хуульд итгэм үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсах эрх, эрх чөлөөг тусгасан. Ингэхдээ Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтоохоор заасан юм.  Гэтэл өнөөдөр жагсаал цуглаах хийх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал тухайн орон нутгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг тогтолцоо бий болсон байна. Тухайн Засаг дарга бүртгэхээс татгалзаж болдог. Зөвхөн бүртгэх ёстой болохоос зөвшөөрөл олгодог зохицуулалт байж болохгүй. 2015 оны энэ хууль маш том ухралтыг авчирсан" хэмээв. 

Тиймээс Засаг даргад зөвхөн мэдээлэл хүргүүлэх бөгөөд ямар нэгэн зөвшөөрөл авахгүй байхаар хуулийн төслийг боловсруулах гэнэ. Үүний зорилго нь төрөөс тайван жагсаалын аюулгүй байдлыг хангах, үймэн самуун дэгдэх үед иргэдээ хамгаалах үүднээс мэдээлэл авах юм.

Эргэн сануулахад...2015 онд өөрчлөлт оруулсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд, тухайн орон нутгийн Засаг даргад жагсаал хийх тухай мэдэгдэл хүргүүлэх бөгөөд гурав хоногийн дотор Засаг дарга үндэслэлтэй гэж үзвэл бүртгэдэг байхаар зохицуулсан байна. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсах эрхийг боомилж байна гэж үзжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах