Цэс Close

“Фэйсбүүк” нүүр, царай таних төслөө зогсоож, цуглуулсан өгөгдлөө устгахаар шийджээ

Дэлхийн хамгийн алдартай нийгмийн сүлжээнүүдийн нэг болох “Facebook” хувийн нууцыг хадгалах үүднээс 2010 оноос эхэлж хэрэглээнд нэвтэрсэн царай таних системийн төслөө ашиглахаа болихоор шийджээ.

Учир нь сүүлийн үед дээрх төсөл нь улс төр, хууль эрх зүй, зохицуулалтын олон дарамт шахалтад өртөөд байсан бөгөөд улмаар өнгөрсөн хугацаанд цуглуулсан нэг тэрбум гаруй хүний царайн өгөгдлийг устгахаар болсон байна. Царай таних технологиос татгалзсан шийдвэр нь зөвхөн Фэйсбүүкийн хэмжээнд биш, нийт Мета группийн компаниудад хамаарах аж.

Сонирхуулахад, өнгөрөгч 2020 онд л гэхэд Фэйсбүүк компани хэрэглэгчдийнхээ царайн өгөгдлийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүй авч, хадгалсан шалтгаанаар шүүхэд дуудагдаж, $650 саяын торгууль хүлээж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: reuters, bbc

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах