Warning: file_put_contents(/var/www/html/wp-content/shield/.htaccess): failed to open stream: Permission denied in /var/www/html/wp-content/plugins/wp-simple-firewall/src/lib/vendor/fernleafsystems/wordpress-services/src/Core/Fs.php on line 421
ДЭМБ омикрон хувилбар дэлхий даяар тархах өндөр эрсдэлтэйг анхаарууллаа – Нийтлэл.мн

ДЭМБ омикрон хувилбар дэлхий даяар тархах өндөр эрсдэлтэйг анхаарууллаа

ДЭМБ омикрон хувилбар дэлхий даяар тархах өндөр эрсдэлтэйг анхаарууллаа

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зүгээс коронавирусийн шинэ хувилбар дэлхий даяар тархах өндөр эрсдэлтэй болохыг анхааруулаад омикрон хувилбар зарим бүс нутагт ноцтой уршиг дагуулж болзошгүй гэж мэдэгдлээ.

Арваннэгдүгээр сарын эхээр Өмнөд Африкт анх илэрсэн шинэ хувилбар халдварлах чадвар өндөртэй болох нь анхаарал татаж буй. “Хэдийгээр Өмнөд Африкт энэ хувилбарын талаар шуурхай мэдээлсэн ч омикрон нь урьд өмнө байгаагүй олон тооны баяжуулалтын мутацитай. Тэдгээрийн зарим нь цар тахлын шинэ давлагаа үүсгэж болзошгүй” хэмээн ДЭМБ-ын мэдэгдэлд дурджээ.

Тедрос Адханом  Гебрейесусийн хэлснээр, дэлхийн өнцөг булан бүрт эрдэмтэн судлаачид коронавирусийн шинэ хувилбарын халдварлах чадвар, вакцинд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх, өвчилсөн хүн дахин халдвар авах эрсдэл зэргийг судлахаар ажиллаж байна.

Шинэ хувилбартай холбоотой нас баралт хараахан бүртгэгдээгүй гэж тэрээр нэмж хэлсэн юм. Өмнөд Африкийн бүх мужид илэрсэн шинэ хувилбарын тохиолдол Канад, Их Британи, Португал, Бельги, Нидерланд, Израиль, Швед, Испани зэрэг хэд хэдэн улсад аль хэдийн бүртгэгдээд байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.