Цэс Close

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлжээ

Нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын даргад хүргүүлжээ.

УЕПГ-аас хэн хэний нэр байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр санал хүргүүлсэн гэсэн мэдээлэл гарч байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргаж буй бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгахаар болсон гэнэ.

Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоолыг баталсанд тооцохоор хуульд заасан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах