Д.Сумъяабазар: Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 2022-2024 онд бүрэн шинэчлэнэ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд Ерөнхий сайд 2024 оныг хүртэл нийтийн тээврийн хэрэгслийг бүрэн шинэчлэх чиглэл өгчээ. Нийтийн тээврийн шинэчлэлийн талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.
Энэ тухай Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн 1.200 орчим тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 1432 автобус шаардлагатай гэсэн тооцоо гарсан.
Улаанбаатар хотын хэмжээнд 10 жилээс дээш хугацаагаар нийтийн тээвэрт явсан 975 тээврийн хэрэгсэл 2022 оны төгсгөлд ашиглалтаас хасагдана. Тиймээс 591 автобусыг наймдугаар сарын 20-ны дотор татан авах үүргийг хариуцсан хүмүүст өгсөн.
Нийтийн тээврийн стандартын дагуу байх шаардлагатай тоо хэмжээ нь 1,432 ширхэг автобус гэдгийг Засгийн газарт танилцуулсан. 50 хувийг нь энэ жил шийдээд, үлдсэн 50 хувийг 2023, 2024 онд шийдэж нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийдэх чиглэл өгсөн.
2021 оны улсын төсөвт 60 орчим нийтийн тээврийн автобусыг шинээр суулгасан хэдий ч цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл, тээвэр ложистикийн гацалтаас үүссэн асуудал гарсан.
Өнөөдрийн байдлаар Замын-Үүд-Эрээн боомтод нийтийн тээврийн 70 автобус ирсэн. 75 хүүхдийн автобус хил дээр ирчихсэн татан авалт хийж байна. Эхнээсээ татан авалт хийж байна. Сарын хугацаанд татан авч үйлчилгээнд явуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 2022 оны төгсгөлд ашиглалтаас хасагдах 975 тээврийн хэрэгсэл байна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх