Цэс Close

Д.Ганбат: УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа өнөөдрөөр дуусгавар боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 2022.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат албан ёсоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гарч буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр... "УИХ-ын гишүүн Д.Ганбат миний бие өнгөрөгч зургаадугаар сарын 20-нд УИХ дахь АН-ын бүлгээс гарсан. УИХ-ын сонгуулийн дагуу УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам бүлэг байгуулж болно гэж заасан байдаг. Мөн хуульд заасны дагуу гишүүн бүлгээс гарахд үлдсэн гишүүдийн тоо доод хязгаарт хүрэхгүй болсон тохиолдолд УИХ-ын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болохыг заасан. Иймээс бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсон нөхцөл байдал нэгэнт бүрдсэн тул УИХ дахь АН-ын бүлгийн ажиллагаа дуусгавар болсныг үүгээр мэдэгдэж байна" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах