Цэс Close

МАН-ын удирдах зөвлөл: УИХ-ын 10 гишүүн сайдад нэр дэвшүүлснийг дэмжлээ

МАН-ын удирдах зөвлөл Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар ярилцаж, Засгийн газрын шинэ нэр дэвшигчдийг дэмжжээ.
Энэ талаар УИХ дахь МАН-н бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Одоо байгаа Засгийн газрын гишүүдээс найман сайдыг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн найман сайдыг томилох санал оруулсан. Засгийн газрын өдөр тутмын ажлыг шуургай болгож, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор асуудал эрхэлсэн хоёр сайд, нийт арван хүний асуудлыг хэлэлцлээ. 2019 онд батлагдсан Үндсэн хууль, сая гарсан Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй болсон. Тиймээс намын удирдах зөвлөлийн гишүүд Ерөнхий сайдын саналыг дэмжсэн" гэлээ.
Ингээд МАН-ын Удирдах зөвлөл нийт 10 сайдыг шинээр томилохоор шийдвэрлэсэнийг танилцуулж байна.
-Засгийн Газрын Хэрэг Эрхлэхийн дарга Монгол Улсын сайдаар Дашзэвэгийн Амарбаясгалан
-Уул уурхайхүнд үйлдвэр сайдаар Жамбалын Ганбаатар
-Эдийн засгийн хөгжлийн сайдаар Чимэдийн Хүрэлбаатар
-Зам тээврийн сайдаар Сандагийн Бямбацогт
-Эрчим хүчний сайдаар Баттогтохын  Чойжилсүрэн
-Цахим хөгжлийн сайдаар Ням-Осорын Учрал
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Хаянгаа Болорчулуун
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Даваажанцангийн Сарангэрэл
-Спорт олимпизм хариуцсан сайдаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
-Нийслэл хариуцсан сайдаар Жамьяанхорлоогийн Сүхбаатар нар томилогдохоор Удирдах Зөвлөлөөс дэмжигдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах