Цэс Close

Энэ сарын 9-нд цөлжилтийн асуудлаар эрдэмтэн, судлаачид чуулна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос Монгол Улсын нийт газар нутгийн 90 орчим хувь нь цөлжилт болон газрын доройтолд орох магадлалтай гэсэн судалгааг гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт газар нутгийн 77.8 хувьд цөлжих үйл явж явагдаж байгаагаас 10 хувь нь нэн эрчимтэй явагдаж байгаа талаар салбарын эрдэмтэд мэдээлсэн.

Тиймээс “Хил хязгааргүй нэг дэлхий” ТББ, МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Газар зүй, геоэкологийн хүрээлэн, “Иргэний Зориг ногоон хөгжил” ТББ, “Эко Шийдэл” ТББ, Цахим судалгааны  сэтгүүл хамтран “Цөлжилтийн эсрэг тэмцэх арга зам, инновацийг нэвтрүүлэх нь” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар болжээ. Хурал энэ сарын 9-ний өдөр МУИС-ийн Номын санд зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй аж.

Тус хуралд салбарын эрдэмтэд болон судлаач, оролцогчид цөлжилтийн өнөөгийн бодит нөхцөл байдал, шалтгаан хийгээд үр дагавар, цөлжилттэй тэмцэх, сааруулах технологи, сайн туршлага, шинэлэг арга барилыг нэвтрүүлэх боломж зэрэг  салбарын талаарх шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгааны илтгэлүүдийг хэлэлцэх юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах