Цэс Close

Будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн албан татвараас чөлөөлөх, үнэ тогтворжуулахыг даалгалаа

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар импортын элсэн чихэр, ёотон, ургамлын тос, бүх төрлийн цагаан будааны жагсаалтыг баталж, Гаалийн татвараас чөлөөлөх, импортлогч аж ахуйн нэгжтэй хариуцлагын гэрээ байгуулахыг үүрэг болгов.

ҮСХ-ны энэ сарын 12-ны мэдээгээр дээрх импортын хүнсний үнэ 30 гаруй хувиар өссөн байгаа юм. УИХ-аас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийг баталсан.

Тус хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааны гаалийн албан татварыг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд чөлөөлснөөр өссөн үнэ 4-7 хувиар буурах боломжтойг тооцсон. Мөн хуулийн үйлчлэлийн хугацаанд дээрх бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц тогтвортой байх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах