Ойн генетик нөөцийн төв 20 гаруй зүйлийн ургамал, 5 зүйл модлог ургамлын фондыг үүсгээд байна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэд Монгол Улсад анх удаа байгуулагдсан ойн генетик нөөцийн төвийг байгуулсан билээ.
Ойн генетик нөөцийн төв нь нэн ховор, ашигтай болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг юм.
Өнөөдрийн байдлаар тус төв 20 гаруй зүйлийн ургамал, 5 зүйл модлог ургамлын фондыг үүсгээд байна.
Сэтгэгдэл үлдээх