Ши Жиньпин: Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг дорвитой ахиулна
Энэ сарын 17-ны үдээс өмнө Ши Жиньпин ХКН-ын ХХ их хурлын Гуаншигийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үеэр цохон тэмдэглэхдээ, ХКН-ын ХХ их хурал нам болон улс орны ажил үйлсийн урагшлах чиглэлийг тодорхойлсон бөгөөд намаас Хятадын үндэстнүүдийн ард түмнийг удирдан шинэ эрин, шинэ аянд Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэх улс төрийн тунхаг болон үйл ажиллагааны хөтөлбөр юм" гэжээ.
Ши Жиньпиний онцолсноор, "ХКН-ын ХVIII их хурлаас хойш Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны намын хороо болон орон нутгийн засаг захиргаа ХКН-ын Төв хорооны бодлого зохицуулалтыг тууштай хэрэгжүүлж, ядуурлаас ангижруулах шуурхай арга хэмжээ авсан нь бүх талаар амжилт олж, чинээлэг нийгмийг байгуулахад адил оролцоотой байж, амьжиргааны бодит байдал шинэ шатанд гарч, өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлж, экологийн орчныг үргэлжлүүлэн сайжруулж, ардын амьдрал илт дээшилж, хот хөдөөгийн өнгө төрх өдөр ирэх тусам шинэчлэгдэж, намын үзэл суртлыг чанд хэрэгжүүлж, үндэстнүүд эв нэгдэлтэй, нийгэм тогтвортой, хязгаар нутаг амгалан тайван болж, Гуанши мужид түүхэн том өөрчлөлт гарчээ. ХКН-ын үндэстний бодлого болон үндэстний цөөнхийн бүсийн өөртөө засах тогтолцоо эх орны өмнөд хязгаарт амжилттай хэрэгжсэнийг үйлс бүтээл нь тодорхой харуулж, шинэ эрин дэх Хятад улсын сүүлийн 10 жилийн хөгжил өөрчлөлтийн тод томруун жишээ болсон юм" гэжээ.
Гуаншигийн бүх шатны намын хороо болон засаг захиргаа үндэстнүүдийн боловсон хүчин, иргэдийг эв нэгдэлтэй удирдаж, ХКН-ын ХХ их хурлын үзэл санаагаар жолоодлого болгож, хөгжлийн шинэ үзэл ойлголтыг гүнзгий хэрэгжүүлж, ногоон хөгжил, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах талаар ихээхэн хувь нэмэр оруулж, намын үзэл баримтлалыг хатуу чанд баримтлах талаар нэн их үр дүнд хүрч, шинэ эрин дэх сүр жавхлант Гуанши мужийг бүтээн байгуулах нөхцлийг чармайн бий болгохыг Ши Жиньпин хүссэн байна.
эх сурвалж: mongol.cri.cn
Сэтгэгдэл үлдээх