Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадад 5 сая хүнийг авлигын хэргээр шалгажээ
Хятадад өнгөрсөн 10 жилийн хугацаанд авлигын эсрэг тэмцлийн хүрээнд таван сая хүнийг мөрдөн шалгаж, эрүүгийн 553 хэрэг үүсгэсэн талаар эрх баригч XКH-аас мэдээлжээ.
Тодруулбал, Өчигдөр /2022.10.17/ Хятадын коммунист намын ХХ их хурлын хүрээнд "Сахилга бат, хяналт шалгалтын хороо"-ны нарийн бичгийн даргын орлогч Шиао Пэй мэдээлэл хийх үеэрээ "Ши Жиньпин даргын Комуннист намыг удирдсан 10 жилийн хугацаанд нийтдээ 207 мянган албан тушаалтан авлигын хэргээр ял шийтгэгдсэн" хэмээн мэдээлсэн байна. Мөн сүүлийн таван жилд авлигын хэрэгт ял шийтгэгдсэн хүмүүсийн олонх нь хэргээ удаан хугацаанд давтан үйлдсэн нь тогтоогдсон бол дөнгөж 11 хувь нь анх удаа үйлдсэн хүмүүс байжээ.
Хятадын шүүхүүдэд авлигын хэрэгт шүүгдсэн хүмүүс 100 хувь ял шийтгэгддэг бөгөөд ингэхдээ дотоод шалгалтаар шалгаад намаас хөөж, шүүхээр ял шийтгэгддэг ба засгийн газар, цэргийн өндөр албан тушаалтан байсан ч өршөөл үзүүлдэггүй аж. Сүүлийн жишээ дурьдахад, өнгөрсөн сард Хууль зүйн сайд асан, Олон нийтийг аюулаас хамгаалах орлогч сайд нар авлига, албан тушаалаа хэтрүүлсэн гэх зэрэг олон хэрэгт буруутгагдан цаазаар авах ялаар шийтгүүлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх