Цэс Close

Д.Тогтохсүрэн: Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзлээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бүлгийн хуралдаа хийж улмаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.  Тэрбээр "Өнөөдрийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцсэн. Энэ асуудлыг энэ долоо хоногт үйлдвэржилтийн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой.

Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй овоолгыг ашиглахтай холбоотой асуудалд УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй гэж үзлээ. Засгийн газар шийдвэрлэх боломжтой. Учир нь Ашигт малтмалын тухай хуулиар Засгийн газар овоолгыг ашиглах боломж байна гэж үзсэн.

Лиценз олгох эрх Засгийн газарт бий. Овоолго нь тухайн лиценз эзэмшигчтэй холбоотой асуудал. Уг асуудлыг Засгийн газар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Түүнээс биш газрын хэвлийд байгаа баялаг болгонд УИХ шийдвэр гаргах нь замбараагүй байдал бий болгоно. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулиар үүнийг шийдэх юм.

Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцлээ. Хэлэлцэх эсэхийг УИХ шийдвэрлэсэн. Уг хуулийн олон дэд ажлын хэсгийг татан буулгаж, нэг ажлын хэсэгтэй болгож байгаа. Түргэвчлэх шаардлагатай. Судалгааны их сургууль гэдгийг Их, дээд сургуулийн хуультай, Хүмүүнлэг боловсролын хуулийг Ерөнхий боловсролын хуультай нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Боловсролын ерөнхий хуулийг намрын чуулганы хугацаанд багтааж хэлэлцэж дуусах чиглэл өглөө. УИХ-ын дэд даргын томилгооны тухайд "Уг асуудлыг дараагийн бүлгийн хурлаар ярих болов уу? Учир нь намын дүрэмд заасны дагуу Удирдах Зөвлөл хуралдаж, шийддэг. Нөгөө талаар УИХ-ын дарга энэ долоо хоногт гадаадад томилолттой байгаа. Ази номхон далайн орнуудын парламентын олон улсын хуралд оролцоно" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах