ТАНИЛЦ: Элэгний хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээг ЭМД-аар хийх эмнэлгүүдийн жагсаалт
Элэгний хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээний төлбөрийн зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна хэмээн ЭМЯ мэдээллээ.
Өнгөрсөн найман сарын хугацаанд элэгний хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээнд ЭМД-ын сангаас нийт 4.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлж, 857 иргэний амь насыг аварчээ.
Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ-тай хорт хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлэхээр улсын болон хувийн хэвшлийн 42 эрүүл мэндийн байгууллага гэрээ байгуулсан бөгөөд 23 нь Улаанбаатарт, 19 нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.
Гэрээт байгууллагуудын жагсаалтыг https://emd.gov.mn/pages/5?fbclid=IwAR27KBaeC8fvmIiSy8_YmJE7Rz2Hys7GIeVSRw2B6bM4xt9z4xTMpXuzCGk хаягаар орж харах боломжтой.
Мөн ЭМДЕГ-тай гэрээт байгууллагаас хорт хавдрын тусламж, үйлчилгээ авахад иргэнээс нэмэлт төлбөр авсан тохиолдолд 1800-1363 дугаарын утсанд хандахыг зөвлөлөө.
эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл үлдээх