Цэс Close

Дархан сумын 3-р багт байх “Тэс Петролиум”-д гарсан галыг унтраахаар Улаанбаатар, Орхоноос нэмэлт хүч дууджээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багт байх “Тэс Петролиум” ХХК-ийн 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав өнөө өглөө 09:00 цаг өнгөрч байхад шатаж, гал гарсныг унтраахаар ажиллаж байна.

Гал ажилчдын ээлж солилцох үед гарсан бөгөөд тухайн үед байсан гурван хүний нэгийг олж, эмнэлэгт хүргэсэн ч амьсгал хураажээ. Бусад хоёр хүн олдоогүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа ч гал унтраахад хүндрэл гарсан учир Улаанбаатар хот болон Орхон аймгаас нэмэлт хүч дайчилж байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах