Цэс Close

ЭХЯ: Амгалан ДС дээр гарсан гэмтлийг 20.00 цагаас өмнө засна

Амгалан дулааны станц дээр гэмтэл гарч, Баянзүрх дүүргийн зарим хэсэгт халуун ус тасарчээ.

Тодруулбал, урд шөнө тус дулааны цахилгаан станцын гуравдугаар зуухны экран цоорсон байна. Тиймээс усыг нь хөргөж, гагнах шаардлагатай болжээ. Одоогийн байдлаар ус нь хөрсөн гагнах гэж байгаа аж.

Энэ талаар Эрчим хүчний яамнаас тодруулахад "Амгалан дулааны станц дээр гэмтэл гарсан учир Баянзүрх дүүргийн зарим хэсэгт халуун ус тасарсан. Бид гэмтлийг засахын тулд ажиллаж байна. Сүүлийн хугацаа нь оройн 20.00 цаг гэхэд гэмтлийг засна гэсэн төлөвлөгөөтэй байна" гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах