Цэс Close

Байгаль хамгаалагчдыг Бүгд Найрамдах Польш улсад богино хугацааны сургалтад хамруулах асуудлаар санал солилцлоо

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Кшыштоф Бойког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагаа, бүс нутгийн байгаль экологийн асуудлууд, салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох болон цаашид хоёр орны хамтын ажиллагааг байгаль орчин, аялал жуулчлалын салбарт шинэ шатанд гарган хөгжүүлэх зэрэг сэдвээр ярилцаж, санал солилцлоо.
✅Энэ удаагийн уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд харилцан туршлага солилцох чиглэлээр голчлон ярилцаж, тэр дундаа байгаль хамгаалагчдыг тус улсад өвлийн улиралд богино хугацааны сургалтад хамруулж, туршлага судлах мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон юм. БНПУ нь жилд хагас миллиард мод тарьж ургуулдаг, ойн сангаа сүүлийн 30 жилийн хугацаанд 27 хувиас 33 хувь болгон нэмэгдүүлж чадсан туршлагатай төдийгүй байгаль экологийн хүний нөөцийн чадавх нь дэлхийд үнэлэгддэг улсын нэг. Тиймээс цаашид манай улсын байгаль экологийн асуудалд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох бодит саналуудад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ тус улсаас манай улсад суугаа элчин сайд ноён Кшыштоф Бойко уулзалтын үеэр илэрхийллээ. Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болотуяа, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Батцэцэг нар оролцов.
✅Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Бүгд найрамдах Польш улстай манай улс 1950 оны 4 дүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улс 1959 онд Варшавт, Польшийн тал 1960 онд Улаанбаатарт ЭСЯ-аа тус тус нээн ажиллуулсан билээ.
✅БНПУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд нар:
1953 оны 6 -р сарын 30 - 1957 он - Вацлав Левиковски
1957 оны 4 -р сарын 15 - 1959 - Тадеуш Геде
1960 оны 4 -р сарын 6 - 1966 - Станислав Ткачув
1966 оны 11 -р сарын 23 - 1969 - Владислав Какиетек
1969 оны 11 -р сарын 24 - 1974 - Францишек Новак
1974 оны 7 -р сарын 4 - 1980 - Роман Гайзлер
1980 оны 4 -р сарын 4 - 1984 - Станислав Ставиарски
1984 оны 3 -р сарын 1 - 1987 - Иозеф Урбанович
1988 оны 3 -р сарын 22 - 1991 - Станислав Зачковски
1991 оны 3 -р сарын 7 - 1995 - Станислав Гожиньски
2000 оны 7 -р сарын 26 - 2001 он - Лешек Вионцэк (түр хамааргч-Leszek Wiącek )
2001 оны 12 -р сарын 5 - 2005 - Кшиштоф Дебницки
2005 оны 12 -р сарын 12 [123] - 2009 оны 7 -р сарын 31 [124] - Збигнев Кулак
2009 он - Улаанбаатар дахь Польшийн ЭСЯ хаагдсан
2010 оны 1 -р сарын 18 - Тадеуш Хомицки (Бээжингээс хавсран суусан)
2015 оны 7 -р сарын 7 - 2018 оны 9 -р сар - Михал Лабенда ( Варшавт байнга оршин суудаг)
2019 оны 5 дугаар сараас - Кшыштоф Бойко

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах