Цэс Close

БОАЖЯ ногоон байгууламжтай боллоо

БОАЖЯ-ны "НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ"-г тохижуулах ажлыг "Монпеллетс" ХХК, "Империал кастел" ХХК, "Энх-Ялгуун" ХХК, "Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо", "УБТ Гарден" ХХК, "Үржих Үр" ХХК, "Инасус" ХХК-иуд хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд гүйцэтгэж, өнөөдөр хүлээлгэн өглөө.
✅Уг байгууламжид Булган аймагт үйл ажиллагаа эрхэлдэг тарьмал өвс, малчдаас авсан угаагаагүй ноосоор хийсэн хонины ноосон органик бордоо, найман сая хаягдал дугуйгаар байгальд ээлтэй аргаар боловсруулан хийсэн зөөлөвч буюу дэвсгэр , хог хаягдлын эсрэг подон ашиглан хийсэн сандал, ширээ, цэцгийн мандал зэргээр тохижуулжээ.
✅Тодруулбал байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр БОАЖЯ-ны гадна талбайг чимлээ. Мөн үндэс нь хязгаарлагдах боловч ургалт цэцэглэлтэд нөлөөлөхгүй, өнгөө алдахгүй ургах нийт 32 төрлийн мод, бут тарьсан юм.
✅Уг ажлыг гүйцэтгэсэн компаниуддаа БОАЖЯ-ны нийт албан хаагчдын зүгээс талархал илэрхийлье.
#Байгальд ээлтэй үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж, дэлхий дахинд түгэн дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах