Цэс Close

П.Сайнзориг: УИХ-ын гишүүн халдашгүй байдлын ард нуугдах боломжгүй болсон

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийж, тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан зарим асуудлаар тайлбар хийхдээ нүүрсний хулгайтай тэмцэж буй жагсагчдын төлөөллөөс гаргасан шаардлагуудыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан гэдгийг тодотгоод, авлига албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй гэдгийг онцоллоо.

Тэрбээр, "Монгол Улс авлигын эсрэг олон улсын конвенцид нийцүүлж, халдашгүй бүрэн эрхийг халхавчлан хөөн хэлэлцэх хугацаагаар явуулдаг. Энэ байдлаас болж эрүүгийн хариуцлага хүлээдэггүй. Тэгэхээр бид эрх бүхий этгээдээс хөөн хэлэлцэх хугацааг тоолж, хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж болно.

Энэ тохиолдолд тухайн институци маань бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж өгөхгүй бол хөөн хэлэлцэх хугацааг шууд зогсооно. Бүрэн эрхийн хугацаа дууссанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж, эрүүгийн хариуцлагад татна.

УИХ-ын гишүүн халдашгүй байдлын ард нуугдах боломжгүй болсон. Тэр хугацаандаа хэргээ шалгуулахгүй бол хөөн хэлэлцүүлэх асуудал дуусч, албан тушаалаас буусны дараа эрүүгийн хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, авлига, албан тушаалын хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх заалтыг тодотгож оруулсан. Мөн Эрүүгийн хуулийн 22.1 зүйл дээрээс торгох ялыг бүгдийн авсан. Эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэг дээр эрх хасах ялыг 20 жил хүртэл оногдуулж, төрийн албаны удирдах албанд бүх насаар  нь ажиллуулахгүй байхаар хуульд тусгалаа.

Мөн Эрүүгийн хуулийн 22 дугаар тусгай бүлэгт хэргийг хялбаршуулах заалтыг ердийн горимоор явахаар болсон. Их хэмжээний авлига авсан бол бүгдийн хураан авч, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг өөрчилж, АТГ шалгана. Ерөнхий сайд хууль эрх зүйн орчныг өөрчилж, эрчимжүүлэх чиглэл өгсөн. Өөрийн орлогоосоо давсан эд хөрөнгийг шалгах хууль эрх зүйн орчныг хийхээр ажиллана" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах