Цэс Close

"Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын байдал цаашид авах арга хэмжээ" олон талт уулзалт хэлэлцүүлэг болно

"БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ГАЗАР АШИГЛАЛТЫН БАЙДАЛ ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ" ОЛОН ТАЛТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР БОЛНО
Хэлэлцүүлэг дараах сэдвийн хүрээнд явагдана:
✅Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгож буй байдал, түүнтэй холбоотой зөрчлүүд, цаашид авах арга хэмжээний тухай;
✅Богдхан уулын дархан цаазат газарт барилга, байгууламж барих зөвшөөрөл олгож буй байдал, хууль зүйн үндэслэл, цаашид авах арга хэмжээний тухай;
✅Богдхан уулын дархан цаазат газарт үүсэж буй зөрчил, авсан арга хэмжээ;
✅Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглагч нарын газын төлбөр төлөлтийн байдал, тулгамдаж буй асуудал;
✅Хан-Уул дүүргийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчдийн санал гэсэн сэдвийн хүрээнд БОАЖЯ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Татварын хэлтэс, ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар зэрэг төр, иргэний төлөөллөөс бүрдсэн 50 гаруй албан хаагч, иргэдийн төлөөлөл оролцоно.
✅Уг хэлэлцүүлгээр дамжуулан иргэд, олон нийтэд дээрх асуудал, сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд ил тод, нээлттэй мэдээлэл хүргэхээс гадна Богдхаан уулын дархан цаазат байдал, өнөөгийн үүсээд буй асуудлууд, цаашид авах арга хэмжээнд байр сууриа илэрхийлэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй.
✅Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүчид та бүхнийг урьж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах