Цэс Close

Хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаарх Монгол-Оросын хамтарсан комиссын 10 дугаар хуралдаан боллоо

Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1994 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хэлэлцээрээр байгуулагдсан Хамтарсан комиссын 10 дугаар хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.
✅Хуралдаанд Монголын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол-Оросын хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга Э.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид, Оросын талаас Оросын Холбооны улсын Байгалийн нөөц ашиглалтын хяналтын Холбооны албаны даргын зөвлөх, Орос-Монголын хамтарсан комиссын Оросын хэсгийн дарга А.М.Амирханов тэргүүтэй төлөөлөгчид тус тус оролцов.
✅Хамтарсан комиссын хуралдаанаар Хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаарх Монгол, Оросын хамтарсан комиссын 9 дүгээр хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, ховордож байгаа болон устаж үгүй болох аюулд өртөөд буй амьтдын хил дамнасан бүлэглэл, популяцыг хамгаалах хамтын ажиллагаа, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар хэлэлцэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах