Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Кэтрин Ивкоффийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд байгаль хамгаалал, менежмент, хөрөнгө оруулалт, хариуцлагатай уул уурхайн хөгжилд тогтвортой үйл ажиллагааны стандартыг нэвтрүүлэх болон Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалал, салбарын хүний нөөцийг чадавхжуулах зэрэг сэдвээр санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал, түүнийг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний нөлөөлөл зэрэг өргөн сэдвээр ярилцан цаашид байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллахаар боллоо.




