Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Архангай аймгийн Цэнхэр, Ихтамир, Тариат сумдад хуш модны самар түүж бэлтгэх, ашиглалтад тавих хяналтыг эрчимжүүлэх чиглэлээр салбар хоорондын уялдааг хангаж Экологийн цагдаагийн алба, Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ, ШУА-ын Газарзүй геоэкологийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн алба болон Мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт, шалгалтын ажлыг гүйцэтгэж байна.
Үүнд:
Зориулалт өөрчлөн Цэнхэр суманд 62.4 тн, Ихтамир суманд 50.5 тн, Тариат суманд 64.7 тн хуш модны самрыг бэлтгэж ашиглуулсан.
Хуш модны самрыг түүж бэлтгэхдээ байгаль орчинд халгүй арга технологийг ашиглаагүйн улмаас хуш модонд механик гэмтэл учруулсан.
Байгаль орчныг доройтуулсан /хог хаягдал үлдээх/
Нөөцийг бэлтгэж ашигласан талбайг актаар хүлээн авч дүгнээгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн.
Үүний дараах арга хэмжээг авч ажилласан. Үүнд:
Зөрчил гаргасан эрх бүхий этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцох
Нөөцийг бэлтгэж тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байх,
Эрхийн бичиг, гарал үүслийн дэлгэрэнгүй тайланг гаргаж ирүүлэх,
Хуш модны самрыг бэлтгэж ашиглахгүй байх талаар иргэд олон нийтийг мэдээллээр хангаж, сурталчлан таниулах арга хэмжээ авах,





