Уулзалтаар талууд хамтын ажиллагааны хүрээнд аймаг, хотуудын хүлэмжийн хийг тэглэхтэй холбоотой цогц техникийн туслалцааг Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хамтын ажиллагааны байгууллага /NDCPartnership/-аас авах талаар санал солилцсон юм.
Хүлэмжийн хийн тооллого, тооцооллын аргачлалыг тодорхой болгох, хариу арга хэмжээний төлөвлөлт гаргах;
Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтын төлөвлөлт, стратеги боловсруулах;
Хүлэмжийн хийн зах зээлтэй нь холбох замаар тогтвортой үйл ажиллагааны механизмыг бүрдүүлэх зэрэг болно.
Тус ажлыг хүлэмжийн хийг тэглэх үйл ажиллагааг олон улсын түвшинд хийж хэрэгжүүлж байсан маш сайн туршлагатай хотуудын холбоо, байгууллагатай хамтран ажиллах нь зүйтэй.
Одоогийн хэрэгжиж байгаа Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд арга хэмжээ бүрийг болон салбар бүрд хүлэмжийн хийн тооллогыг хянах, тайлагнах, нотлох (MRV) тогтолцоог бий болгоход техникийн тусламж үзүүлэх;
2023 онд дэлхийн нийтээр хийгдэхээр төлөвлөсөн хүлэмжийн хийн тооллого болон Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмрийн зорилтын тайлан төлөвлөлт, “Article 6” дээр шинжээч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
