Цэс Close

Ерөнхий сайд асан С.Баяр, С.Батболд, Ж.Эрдэнэбат нар АТГ-т мэдүүлэг өгнө

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд, Ж.Эрдэнэбат, Ерөнхий сайд асан С.Баяр нар өнөөдөр АТГ-т дуудагджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, тэднээс нүүрсний хэрэгтэй холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авах юм байна.

  1. С.Баяр 2007-2009 онд
  2. С.Батболд 2009-2012 онд
  3. Ж.Эрдэнэбат 2016-2017 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байв.

АТГ-аас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдон шалгагдаж байгаа 17 хүний нэрийг зарласан жагсаалтад УИХ-ын гишүүн Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, Ерөнхий сайд асан С.Баяр нарын нэр ороогүй.

Харин жагсаалтад орсон 17 хүнээс Ерөнхийлөгч асан Х.Баттулга мэдүүлэг өгсөн бол, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын таван гишүүн шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах