Цэс Close

жагсаж байгаа иргэдэд Соёлын Төв Өргөөг нээлттэй болголоо

Нүүрсний хулгайг эсэргүүцэн төв талбайд жагсаж байгаа иргэдэд Соёлын Төв Өргөөг/СТӨ/ өнөөдөр нээлттэй болголоо. Жагсаал 16 дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө "Төв талбайд жагсаал хийж байгаа иргэдийн зүгээс гэр хүйтэн байна, нүүрсний асуудлаар маргааш болох нээлттэй хэлэлцүүлэг хийхэд тохиромжгүй байгаа учир СТӨ-г нээх хүсэлт тавиад буй. ТҮК-ийнхэн хог шороо ихтэй, цэвэрлэгээ хийх саналыг бас тавьсан. Зарим үед 60, зарим үед 15 орчим хүн талбай дээр хонож байна. Жагсаалыг буруутгаж байгаа хүн байхгүй, иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллаж байна. СТӨ-г нээсэн, аль өрөөнд орохоо жагсагчид сонгоно. Өөрсдийн хүсэл зоригоор жагсаж байгаа иргэдийг зөвлөлдөж, ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор Соёлын Төв Өргөөг онгойлгож байна" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах