Цэс Close

Хотын менежер Д.Ганболдыг зохион байгуулалт хийгээгүй, ажлын хариуцлага алдсан үндэслэлээр чөлөөлжээ

Хотын менежер Д.Ганболдыг зохион байгуулалт хийгээгүй, ажлын хариуцлага алдсан үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ

Тодруулбал, Д.Ганболд нь нэг тэрбум төгрөгийн давс, бодисын сонгон шалгаруулалт зарлах ёстой ч зарлаагүй, эс үйлдэл гаргасан хэмээн Нийслэлийн Хэвлэлийн албанаас мэдээлэв.

Хотын ерөнхий менежерийг томилох, чөлөөлөх нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал тул хотын дарга Д.Сумъяабазарын захирамжаар чөлөөлжээ. Ерөнхий менежер нийслэлийн аж ахуйн ажлуудыг явуулах гол үүрэг хүлээдэг. Тиймээс хурдтай, зохион байгуулалт сайн байх ёстой гэсэн шаардлагыг хотын даргын зүгээс тавьсан байна.

Дан ганц давсаар халтиргааг арилгадаггүй, бодистой хольж цацдаг аж. Давсыг дангаар нь шинэ орсон цасан дээр эсвэл цас орж байхад зам дээр цацдаг байна. Харин дагтаршсан цасан дээр бодис чухал гэж мэргэжлийнхэн тайлбарлав. Хот тохижилтын газар хотын төвийн нийт 185 км замыг хариуцаж, үлдсэн замыг дүүргүүд өөрсдөө хариуцдаг байна.

Сануулахад, Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилсон. Тэрээр Л.Гантөмөрөөс ажлыг нь хүлээн авсан юм. Тэрбээр 2016-2020 онуудад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан нэгэн билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах