Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн нотлох баримтуудыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд маргааш үргэлжилнэ
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Пирамид-Орд” ХХК-тай холбоотой асуудлаар маргаашийн сонсголд гэрчээр дуудагдсаныг Хөгжлийн Банкийг хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэллээ.
Нотлох баримтыг шинжлэх сонсгол өнөөдрийн байдлаар 30 гаруй зээлдэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцээд байгаа юм.
