АН-ын даргыг сонгох санал хураалт болж байна

Хуваалцах

АН-ын Их хурал болж байна. Ардчилсан намын ээлжит бус Их хурлаар даргаа сонгох юм. АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Лу.Гантөмөр,  З.Нарантуяа нарын дөрвөн хүн нэр дэвшсэн бол өнөөдөр С.Одонтуяа нэрээ татсан юм. Тиймээс үлдсэн гурван нэр дэвшигч болох УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Лу.Гантөмөр,  З.Нарантуяа нараас даргаа сонгоно.

Яг одоо санал хураалт явуулж байгаа бөгөөд санал хураалтын дүнг нэгтгэн даргаар сонгогдсон хүнийг зарлах юм.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн