НАМЭХ-ны ерөнхийлөгчийг өнөөдөр сонгоно

Хуваалцах

Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны ерөнхийлөгчийг сонгох хурал өнөөдөр болно.

Сунгаанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Соёлын сайд Ч.Номин нар өрсөлдөнө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс НАМЭХ-ны ерөнхийлөгчид сайд Ч.Номинг зүтгүүлж байгаа бол МАН-ын эмэгтэйчүүд Х.Булгантуяаг санал болгож байсан удаатай. Гэхдээ Х.Булгантуяа нь Боомтын асуудал хариуцсан сайд болсон тул гол өрсөлдөөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Соёлын сайд Ч.Номин нарын дунд болно гэж үзэж байна. НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр 2019 оноос эхлэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл  ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн