Өнөөдөр болох үйл явдал

Хуваалцах

Нээлттэй нийгэм форумын байранд

09:00-12:00 цагт “Нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг ашиглах нь” иргэний нийгмийн байгууллагууд оролцсон хэлэлцүүлэг болно.

Улсын Дээд Шүүхэд

12:00 цагт Ардчилсан Намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбатыг бүртгүүлэх материалыг хүргүүлнэ.

Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт Эрчим хүчний салбарын ажилтнуудад тулгамдаж буй асуудал, Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны удирдлагуудын хариуцлагагүй үйлдлүүдийн талаар Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийнэ.

Удирдлагын академийн Б байрны хурлын танхимд

12:40 цагт Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагаас “Авлигын төсөөллийн индекс 2022” сэдвээр хэвлэлийн хурал зохион байгуулна.

МҮХАҮТ-д

14:00 цагт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтын ярилцлагын үе шат үргэлжилж байгаа бөгөөд энэ талаар мэдээлэл өгнө.

“Шангри-Ла” зочид буудалд 

15:00 цагт Монголын Бизнесийн зөвлөлөөс “Илүүдэл нүүрс хүчил ялгаруулахгүй байх ирэх цагийн шаардлагад бизнесээ бэлдэх нь” сэдвээр уулзалт зохион байгуулна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн