Цэс Close

О.Мөнхжин нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Цагдаагийн байгууллагаас зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн Их бит ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь татан төвлөрүүсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэргийг шалгаж буй. Улмаар тэднийг баривчлан 461 дүгээр ангид саатуулсан юм. Прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Энэхүү саналыг хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

“Их Бит” ХХК-ийн удирдлагууд нь 25 хувийн хувьцаагаа өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэрээр дотоодын биржүүд дээр нээсэн дансыг ашиглан зах зээлд нууцаар IHC койн нийлүүлж, түүнийг худалдан борлуулсныг тогтоосон гэх мэдээлэл байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах