Цэс Close

Казахстан улс руу зорчих иргэдийн анхааралд

Казахстан улс “Гадаадын иргэний оршин суух журам”-даа өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, тус улсад визгүй зорчдог гадаад улсын иргэдийн Казахстаны нутаг дэвсгэрт байх нийт хугацаа нь 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй байх шинэ зохицуулалтыг тусгажээ. Хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Монгол Улсын иргэд тус улсад визгүй зорчих зохицуулалт хэвээрээ байгаа билээ. Тэгвэл дээрх зохицуулалттай холбогдуулан Казахстаны хилээр нэвтрэх, байрлах, буцаж гарах хугацаагаа зөв тооцоолон зорчихыг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах