Хөгжлийн Банкны өнөөдрийн сонсголд 18 хүнийг гэрчээр дууджээ
Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд дээрх байгууллагуудын зээлтэй холбоотойгоор 18 гэрчийг оролцуулахаар дууджээ.
Сонсголд дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Үүнд:
- Эрчим хүчний яам
- Барилга, хот байгуулалтын яам
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар - Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар
- Эдийн засаг, хөгжлийн яам - НЗДТГ Гудамж төсөл
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар - Нийслэлийн авто замын хөгжлийн газар
- Боловсрол, шинжлэх ухааны яам
- Гаалийн ерөнхий газар
- Шадар сайд
- Сангийн яам
Сэтгэгдэл үлдээх