Цэс Close

Н.Эрдэнэхүү: 2040 он гэхэд хавдрын тархалт, нас баралт 96 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан

Монгол Улс дэлхийд хорт хавдрын өвчлөл болон нас баралтын тоогоор дэлхийд эхний 10-т зүй ёсоор багтсаар ирсэн. Ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар нэгдүгээрт жагсдаг. Мөн  ходоод, уушиг, хөх, бүдүүн гэдэс, умайн хүзүү зэрэг хорт хавдрын улмаар жил бүр 1000 гаруй хүн амь насаа алдаж байна гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл 2040 он гэхэд хавдрын тархалт, нас баралт 96 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан талаар ХСҮТ-өөс мэдээллээ.

ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Монгол Улс хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоотой болно гэж сүүлийн 20 жил л ярилаа. Атал өнгөрсөн хугацаанд юу ч өөрчлөгдсөнгүй. Нөгөө л өвчтөнүүдийн 70 хувь нь хожуу шатандаа оношлогдож буй нь хэвээр. Бид ингэж муйхарласаар байтал хавдрын өвчлөл, нас баралт дийлдэхээ болих нь. 2040 он гэхэд манайд уг өвчний тархалт, нас баралт 96 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан” гэв.
Улсын хэмжээнд өдгөө 26 374 хүн хорт хавдрын шалтгаанаар эмчийн хяналтад, шаардлагтай эмчилгээгээ хийлгүүлсээр байгаа аж. Эрт илрүүлгийг улс төрийн зорилгоор бус, тогтмол хийдэг болчихвол одоо зарцуулж буй хөрөнгөө 10 дахин хэмнэх боломжтойг ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээ хэлсэн юм. Тодруулбал, хавдрын эрт илрүүлэгт өдгөө 10 тэрбум төгрөг зарцууллаа гэхэд ирээдүйд өвдөх хүмүүсийн эмчилгээ, үйлчилгээнд төсөвлөгдөх 100 тэрбумыг хэмнэх боломжтой гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах