Цэс Close

Валютын нөөц 3.5 тэрбум долларт хүрэв

Манай улсын гадаад валютын нийт албан нөөц энэ оны эхний сард 3.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сараас 4.71 хувиар өсжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар гадаад валютын албан нөөц 2.935.19 тэрбум ам.доллар байсан бол оны эцэст 3.3 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн билээ. Түүнчлэн Монголбанк энэ оны нэгдүгээр сард есөн удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж, валютын нөөцөөс  нийтдээ 325 сая ам.доллар нийлүүлсэн байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах