Цэс Close

С.Энхболд: Эрт илрүүлгээр иргэдийн эрүүл мэндийн маш том дата үүсч байна

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд эрт илрүүлэг үзлэг, оношилгооны талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "2022 оны тавдугаар сарын 1-нээс Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар эрт илрүүлэг, үзлэг оношилгоо шинжилгээнд хамрагдах том ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд эрт илрүүлэг, оношилгоо шинжилгээнд хамрагдах дэд бүтцийг бүрдүүлсэн. Үүнд 20 аймаг, 2 сум дундын эмнэлэг, 5 дүүргийн эмнэлэг дээр Эрүүл мэндийн дэмжих төвийг нээж, 36,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Нэг дэмжих төв маань 20 гаруй кабинеттай. Иж бүрэн тоног төхөөрөмжтэй. Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэгт 852 мянган хүн хамрагдсан байна. Үүнээс 58 хувь нь эмэгтэйчүүд, 42 хувь нь эрэгтэйчүүд байна. Орон даяар зохион байгуулж буй урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгооноос иргэдийн эрүүл мэндийн маш том дата үүсч байна. Үүндээ үндэслэж ард иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох, улсын хэмжээнд хэрэгжүүлэх томоохон хөтөлбөрүүд гарах юм. Цаашид эрүүл мэндийн салбар нийтийн эрүүл мэндийн чиглэлрүү үндсэн бодлогоо хэрэгжүүлэх маш том суурь дата болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нэлээд өвчлөл бүртгэгдэж байна. Давхардсан тоогоор 600 гаруй мянган сэжигтэй тохиолдол гарсан. Үүний дийлэнх хувийг буюу 48 хувийг хоол боловсруулах замын тогтолцооны эмгэг эзэлж байна. Эрүүл мэндийн яамнаас судалгааны 7 баг дата дээр дүн шинжилгээ хийн ажиллаж байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах