БШУЯ: Битүүн, шинийн 4-ний хичээлийг амралтын өдөрт шилжүүлэх чиглэл гарчээ

Ирэх долоо хоногт сар шинийн баяр тохионо. Үүнтэй холбогдуулан хичээл, сургуулийн хуваарьт өөрчлөх оруулах асуудлыг Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын шуурхай хурлаар өчигдөр хэлэлцсэн байна.
Энэ талаар Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир мэдээллээ. Тэрээр "Битүүн буюу хоёрдугаар сарын 20-ны даваа гарагийн хичээлийг энэ долоо хоногийн бямба гарагт шилжүүлэх, шинийн 4-н буюу хоёрдугаар сарын 24-ний хичээлийг дараагийн долоо хоногийн бямба гарагт шилжүүлэх боломжтой эсэхийг хэлэлцэж байна. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл өгөх тушаал өнөөдөр албажна. Ингэснээр тухайн орон нутгийн засаг дарга нь шийдвэрлэх чиглэлтэй байгаа" гэв.
Сэтгэгдэл үлдээх