Насны хишиг, алдарт эхийн мөнгийг олгож эхэллээ
Насны хишиг, тэтгэвэр, тэтгэмж, "Эхийн алдар" одонгийн мөнгийг өнөөдрөөс эхлэн олгож эхэлсэн болохыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгодог.
Энэ хүрээнд улсын хэмжээнд:
65-69 насны 69.406 ахмад настанд 50 мянган төгрөг буюу нийт 3.4 тэрбум төгрөг,
70-79 насны 64.912 ахмад настанд 80 мянган төгрөг буюу нийт 5.1 тэрбум төгрөг,
80-89 насны 24.010 ахмад настанд 150 мянган төгрөг буюу нийт 3.6 тэрбум төгрөг,
90 ба түүнээс дээш насны 3302 ахмад настанд 250 мянган төгрөг нийт 825.5 сая төгрөгийг олгох жагсаалтыг банкнуудад илгээжээ.
Улмаар 13.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс хуваарилаад байна. Түүнчлэн өнөөдөр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, эхийн алдар одонгийн мөнгийг олгож эхэлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх