Цэс Close

Азийн физикийн XXIII олимпиадыг зохион байгуулах үндэсний хороо байгууллаа

Азийн физикийн 23 дугаар олимпиадыг 2023 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү олимпиадыг зохион байгуулах Үндэсний хороог өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас байгуулж, холбогдох зардлыг шийдвэрлэлээ.

Монгол Улс 2008 онд Азийн физикийн IX олимпиадыг эх орондоо зохион байгуулсан туршлагатай. Азийн физикийн XXIII олимпиадад 20-30 орон, орон бүрээс ерөнхий боловсролын найм хүртэл суралцагч, ахлагч, дасгалжуулагч багш нар нийт 240 орчим оролцогч, 80 орчим профессор, эрдэмтэд оролцох бөгөөд есөн өдөр үргэлжилнэ. Олимпиад нь физикийн боловсролын чанарыг үнэлэх, физикт авьяастай, ирээдүйтэй хүүхэд залуусыг хөхиүлэн дэмжих, мэргэжлийн түвшинд ахих боломж олгох, бүс нутгийн соёлын олон янз байдалтай танилцах, монгол өв соёлоо сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэн хөгжүүлэх чухал ач холбогдолтой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах