Хаврын чуулганаар гишүүдийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг цөөнгүй яригдана

УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-нд нээнэ. Чуулганы нээлттэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлтийг хэлэлцэнэ. Гишүүдийн өргөдлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
Үүнээс гадна нь нүүрсний болон Хөгжлийн банкны гэх хэрэгт шалгагдаж байгаа нэлээд хэдэн гишүүн бий. Одоогоор нүүрсний гэх хэрэгт УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татаж, таван гишүүнийг шалгаж байна. Харин Хөгжлийн банкны гэх хэрэгт дөрвөн гишүүнийг яллагдагчаар татсан бөгөөд эл хэрэг шүүхэд шилжээд буй.
Одоогоор нүүрсний хэргээр яллагдагчаар татагдсан гишүүд..
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
- УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
Нүүрсний хэрэгт нэр холбогдсон гишүүд...
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар холбогдоод байна.
Харин Хөгжлийн банкны хэрэгт...
- УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
- УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
- УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
- УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нар холбогдоод байгаа юм.
Ямартай ч УИХ-ын 20 гаруй гишүүд нүүрсний хулгай, хөгжлийн банкны дээрэмд нэр холбогдоод хуулийн байгууллагад шалгагдаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бүрэн эрхээсээ түдгэлзэх гишүүний тоо хоёроор тогтохгүй байх. Олон гишүүдийг би буруугүй л юм бол шалгуул, бүрэн эрхээр битгий халхавчил гэж хэлж байгаа. Халдашгүй бүрэн эрх бол гэмт хэргээс нуугдах биш ард түмний төлөөллийг хамгаалж буй зүйл. Парламентын гишүүн ёс зүйн өндөрлөг байх ёстой" гэсэн юм. Тэгэхээр энэ хаврын чуулгаар цөөнгүй гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал яригдах нь ээ.
Сэтгэгдэл үлдээх