Цэс Close

Д.Амарбаясгалан: БНСУ-ын төлөөлөгчид харилцан визгүй зорчих боломжийг судлахаар Монголд ирнэ

Өнөөдрийн ээлжит Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд БНСУ-д айлчлахдаа монголчуудыг визгүй зорчуулах санал тавьсан гэдгийг онцоллоо.

Тэрбээр "Ерөнхий сайд С.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчлахдаа монгол иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох, цаашлаад визгүй зорчуулах талаарх саналыг тавьсан.

Энэ нь үндэслэлгүй санал биш, 2023-2025 онд Монголд зочлох жил болгон дэлхийд зарласан ба энэ хүрээнд солонгосчууд Монголд визгүй зорчих боломжтой болсон. Тиймээс энэ хугацаанд монголчуудад визгүй болгох саналыг тавьсан ба БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль өөрийн улсын Ерөнхий сайд, хуульзүйн сайд, Цагаачлалын алба, Гадаад харилцааны  сайддаа үүнийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах үүргийг өгсөн. Энэ ажил эрчимжиж БНСУ-ын Хууль зүйн сайд, ГИХГ-ын дарга тэргүүтэй зочид гуравдугаар сард манай улсад айлчлах тов нь гарлаа. Төлөөлөгчид визгүй болсон тохиолдолд хоёр улсын иргэд хоорондын харилцаа, хүндрэл бэрхшээл, сайн талыг судлахаар ирнэ" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах