Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралдаан ХААЛТТАЙ явагдаж байна

Улаанбаатар чуулгын байранд Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 09:40 цагт эхэллээ.
Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс зарим яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн юм. Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нар оролцож байна.
Нийслэлийн Прокурорын газраас 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх хуралдааны эхлэл, төгсгөлийг нээлттэй мэдээлэх юм.
Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөлөл, улсын яллагч, иргэн хариуцагч гэх мэт 191 оролцогч ирээд байна.
Сэтгэгдэл үлдээх