Хятад: Тайваний хоёр эргийн харилцааны энх тайванч хөгжлийг дэмжинэ
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган энэ сарын 5-нд буюу ням гарагт Бээжин хотноо эхэлж, Ши Жиньпин тэргүүтэй нам, төрийн удирдагчид болон шинэ сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал /БХАТИХ/-ын 3000 шахам төлөөлөгч нээлтийн хуралд оролцсон юм.
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян тус хурлын эхэнд Засгийн газрын ажлаа тайлагнасан бөгөөд энэ үеэр олон улсын анхаарлын төвд байгаа Тайваний талаар мэдэгдлээ.
Тэрбээр, Хятад улс Тайваний асуудлыг шийдвэрлэх намын шинэ эриний стратеги, "Нэг Хятад"-ын зарчим, "1992 оны нийтлэг ойлголт"-ыг баримталж, Тайваний хоёр эргийн харилцааны энх тайванч хөгжлийг дэмжинэ хэмээн мэдэгдлээ.
Мөн Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засаг, соёлын солилцоог ахиулж, Тайваний элэг нэгт Хятад хүмүүст хүртээмжтэй бодлого боловсруулж, Тайваний хоолойн хоёр эргийнхэн Хятадын соёлыг хамтаар хөгжүүлэхийг ахиулж, сэргэн мандлын их үйлсийг бүтээхийн төлөө хамтдаа хичээхийг тайланд дурдсан байна.
БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ 14 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулган Бээжин хотноо гуравдугаар сарын 5-нд нээгдэж, хагас сарын турш үргэлжилнэ.
Сэтгэгдэл үлдээх