Цэс Close

Танилц: Шүгэл ажиллагааны ажлын хэсгийн бүрэлдэхүүн

“Шүгэл ажиллагааг” хэрэгжүүлэх Ажлын хэсэг мэдээлэл хийлээ. “Транспэренси интернэшнл” байгууллагаас гаргадаг авилгын индекээр өнгөрсөн жил Монгол Улс 33 онооавч дэлхийн 180 улсаас 116 дугаарт бичигдлээ. Энэ нь 2021 оны үзүүлэлтээс таван байр ухарсан үзүүлэлт юм. 2017 онд 103 дугаарт бичигдэж байсан бол 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд110, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдлээ. Нөгөө талаас авилгатай хийх тэмцэл эрчимжиж байна. Авилгын гэмт хэрэгт эрүүгийн хуулиар ял ногдуулсан шүүхийн шийдвэрийн тоо 2022 онд 318 болж нэмэгдсэн нь 2018 онтой харьцуулахад даруй 10 дахин нэмэгдсэн тоо бөгөөд авилгын гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэнийг харуулж байна гэж тус ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигын эсрэг тэмцэл өрнүүлж 5Ш хэмээн томъёолсон нэрийн дор дэвшүүлж байгаа Засгийн газрын зорилт нь бүхэлдээ авлигыг устгахад чиглэж байгааг онцлов.  Энэхүү 5Ш ажиллагааны “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг Ерөнхий сайдын 2023 оны 20 тоот захирамжаар байгуулагдаж,  Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Солонгоо ахлан ажиллаж байна.

Ажлын хэсэгт:

  1. Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар
  2. ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг
  3. ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж,
  4. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа
  5. Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул
  6. АТГ-ын дэд дарга Г.Азжаргал
  7. ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун
  8. УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга
  9. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд
  10. Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул
  11. Шинэ сэргэлтийн бодлого, хурдасгуур төв, Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллана.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах