Цэс Close

Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас нь чөлөөлөх захирамж гаргалаа

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан гишүүний бүрэн эрх болон сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр гаргасан билээ.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг сайдаас нь чөлөөлөх захирамж гаргажээ. Ийнхүү түүнийг чөлөөлсөн тухай захирамжаа УИХ-д танилцуулах юм.

Хуулиараа Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлөх бүрэн эрх нь Ерөнхий сайдад байдаг бөгөөд энэ тухайгаа Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулна гэж Засгийн газрын тухай хуульд заасан байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах