Цэс Close

Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ долоо хоногтоо шийднэ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын саналыг парламент энэ долоо хоногт хэлэлцэн, шийдвэрлэх учиртай. Хууль ёсоор ерөнхий прокурорын саналыг УИХ ажлын тав хоногт багтаан шийдвэрлэх ёстой бөгөөд хуулийн хугацаа энэ долоо хоногоор дуусгавар болно.

Хэлэлцэх дарааллын хувьд прокурорын саналыг эхлээд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Н. Энхболд, Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар багтдаг юм. Тэд хуулийн байгууллагаас хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эс түдгэлзүүлэх шийдвэр гаргана. Энэ шийдвэр намын бүлгүүд, байнгын хороодыг дамжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүрч, эцсийн шийдвэр гарах юм.

Харин УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурал маргааш товлогдсон бөгөөд хаалттайгаар хуралдах юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах