Ж.Мөнхбат гадаадаас ирж, АТГ-т мэдүүлэг өгчээ
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат гадаадаас ирж, АТГ-т мэдүүлэг өгсөн байна. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа"УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа. Намайг гадаадруу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна. Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улстөр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даа" хэмээсэн байна.
Тэрбээр нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн байдаг. Улмаар түүний хүсэлтийг УИХ-ын хаврын чуулган эхлэснээр хэлэлцэж, гуравдугаар сарын 24-ний өдөр бүрэн эрхээс нь чөлөөлсөн билээ.
Сэтгэгдэл үлдээх