Эрдэмтэн Д.Доржготовт хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өгчээ
Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготовт өнгөрсөн жил "Чингис хаан" тэргүүн зэргийн одон хүртээж байсан билээ.
Тухайн үед Боловсрол, Шинжлэх Ухааны яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар хамтран хөрс судлалын шинжлэх ухаанд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж, хоёр өрөө байр олгохоор шийдвэрлэсэн гэдгээ дуулгаж байсан юм. Тэгвэл өнөөдөр түүнд байрны түлхүүрийг нь хүлээлгэн өгчээ.
Д.Доржготов гуай өдгөө 84 насны босго давсан ч хөрс судлалын шинжлэх ухаанд түүний хүчин зүтгэл чухал хэвээр болохыг энэ арга хэмжээний үеэр салбарын сайд онцолжээ.
Сэтгэгдэл үлдээх