Цэс Close

Хүний амь нас хохироосон гэх гурван хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29,767, мөрдөн байцаалтын 2,998 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар 341 хэргийг Прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Үүнд:

  • Хүний амь хөнөөх гурав,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 129,
  • Өмчлөх эрхийн эсрэг 148,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 19,
  • Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг долоо,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 12,
  • Хууль сахиулагчийг эсэргүүцэх нэг,
  • Хүүхдийн эсрэг хоёр,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гурав,
  • Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах найм,
  • Худал мэдээлэл тараах хоёр,
  • Бусад долоон хэрэг багтсан байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах